ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРСЭН ХҮНДЭТ ЗОЧИД МҮОХ-НД ЗОЧЛОВ
Огноо:
2018-06-11

Таг:
Мэдээ,  Жүдо

Мэдээ

ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРСЭН ХҮНДЭТ ЗОЧИД МҮОХ-НД ЗОЧЛОВ

Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн 06 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Спортын төв ордноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ.

Насанд хүрэгчдийн ангилалд ганцаарчилсан болон багийн төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол, Япон, БНСУ, БНХАУ, БНАСАУ, Тайвань, Макао, Хонконгийн нийт 200 гаруй тамирчид оролцов. 

06 дугаар сарын 10-ны өдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Зүүн Азийн жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Лү Вэй-Чөн тэргүүтэй, тэмцээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид болон зохион байгуулах хорооны гишүүдийг хүлээн авч уулзан, санал бодлоо солилцов. 


Таг: Мэдээ,  Жүдо

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД