ОХУ-ЫН ОЛИМПИЙН ТӨВ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.Ю.МЕЛЬНИКОВА АЙЧЛАВ
Огноо:
2018-06-21

Таг:
Мэдээ

Мэдээ

ОХУ-ЫН ОЛИМПИЙН ТӨВ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.Ю.МЕЛЬНИКОВА АЙЧЛАВ

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академийн урилгаар ОХУ-ын Олимпийн төв академийн Ерөнхийлөгч, Москва хотын Биеийн тамир, спортын их сургуулийн БТС-ын түүх, олимпийн боловсролын тэнхимийн эрхлэгч, Шинжлэх ухааны доктор, профессор Н.Ю.Мельникова тэргүүтэй төлөөлөгчид 06 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд айлчлал хийв.

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар Н.Ю.Мельникова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, илүү өргөн хүрээнд хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон бөгөөд мөн Олимпийн зөвлөл, Олимпийн танхимуудын удирдлага, багш, арга зүйчдийн дунд семинар зохион байгуулагдав. 

Монголын үндэсний олимпийн академийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, ОХУ-ын төв академийн Ерөнхийлөгч Н.Ю.Мельникова нар 2 улсын Олимпийн академиуд цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд 2 улсын Олимпийн академи нь  Москва болон Сочи хотод зохиогдох олон улсын сургалт-семинарт Монголын төлөөлөгчдийг хамруулах, Монголын Олимпийн танхимуудын багш нарыг ОХУ-д мэргэжил дээшлүүлэх, чуулга-уулзалтыг зохион байгуулах, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг ОХУ-д мэргэжил дээшлүүлэх, Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг хамтран зохион байгуулах, сурагчдад болон оюутнуудад зориулсан «Олимпийн сурах бичиг» -ийг бэлтгэн хэвлүүлэх зэргээр хамтран ажиллах юм. 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД