МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДӨР, ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДӨР - 2018.06.23
Огноо:
2018-06-21

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДӨР, ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДӨР - 2018.06.23

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын үндэсний олимпийн хорооноос хамтран "Монголын тамирчдын өдөр, Олон улсын олимпийн өдөр"-ийн хүндэтгэлийн арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Спортын төв ордны гадна талбайд зохион байгуулна. 

Монгол улс Олимпийн наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, Алтан медаль хүртсэний 10 жилийн ойн хүрээнд зохиогдох уг арга хэмжээнд үе үеийн олимп, тив, дэлхийн медальтан шилдэг тамирчдадаа хүндэтгэл үзүүлэх билээ.

Мөн тус өдөр дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодын зааланд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм. 

Олимпийн их гэр бүлийн гишүүд, спорт сонирхогч та бүхэн "Монголын тамирчдын өдөр, Олон улсын олимпийн өдөр"-ийн хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирж, спортын үзүүлэн тоглолт, олон спортын төрлүүдтэй танилцан, суралцахыг урьж байна. 

 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД