БНСУ-ЫН БЭЙСБОЛЫН "FEEL COACH" БАГААС СПОРТЫН ХЭРЭГСЭЛ, МАТЕРИАЛ ГАРДУУЛАВ
Огноо:
2018-06-21

Таг:
Мэдээ

Мэдээ

БНСУ-ЫН БЭЙСБОЛЫН "FEEL COACH" БАГААС СПОРТЫН ХЭРЭГСЭЛ, МАТЕРИАЛ ГАРДУУЛАВ

Монголын бэйсбол, софтболын үндэсний холбоо, БНСУ-ын "Feel Coach" багийн өсвөр, залуучуудын багийн хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тоглолтууд бэйсболын талбайд зохиогдож байна.

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тус багийн ахлагч Ли Гён Пил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан талархал илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо солилцов.

"Feel Coach" багийн зүгээс Монголын бэйсболын өсвөр, залуучуудын тамирчдад спортын хэрэгсэл, материалыг гардуулан өгч амжилт хүсэв. 

"Feel Coach" багийн ахлагч Ли Гён Пил нь 2015 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд, Монголд бэйсболын төрлийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД