МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ ДАСГАЛЖУУЛАГЧИД ЭВ САНААНЫ НЭГДЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Огноо:
2018-07-03

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ ДАСГАЛЖУУЛАГЧИД ЭВ САНААНЫ НЭГДЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Монголын үндэсний олимпийн хороо, Олон улсын олимпийн хороотой байгуулсан гэрээний дагуу спорт холбоодын дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн шилдэг дасгалжуулагчдыг урьж сургалт зохион байгуулах Эв санааны нэгдлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ. Энэ удаад Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчид тус хөтөлбөрт хамрагдаж байна. 

Сургалт 2018 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 06-ны өдрүүдэд Чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай Баянгол дүүргийн 73 дугаар дунд сургуульд явагдах бөгөөд нийт 42 дасгалжуулагч хамрагдаж байна.

Сургалтыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Хөгжлийн хэлтсийн багш, Ази, номхон далайн орнуудын хөгжил хариуцсан төлөөлөгч, Украин улсын иргэн Андрей Вронцов, 2006 оны сонгомол бөхийн дэлхийн аварга Украин улсын иргэн Владимир Шацких нар удирдан явуулж байна.

Өнөөдөр/07.02/ Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тус сургалтыг удирдан явуулж буй багш нарыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцон амжилт хүсэв. 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД