АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ БОЛНО
Огноо:
2018-08-12

Таг:
Мэдээ, Жакарта 2018

Мэдээ

АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ БОЛНО

 

"ЖАКАРТА-ПАЛЕМБАН - 2018" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ

 

ХЭЗЭЭ: 2018.08.13-ны өдөр 13:00 цагт
ХААНА: Спортын төв ордны "А" зааланд

Индонез улсын Жакарта – Палембан хотноо 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Азийн XVII наадам зохиогдох билээ.

Ази тивийн 45 орон оролцох тус наадамд Монгол улсын баг нь спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүн, нийт 397 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдыгаа дэмжих, хүндэтгэл үзүүлэхийг нийт Спорт-Олимпийн их гэр бүлийн гишүүддээ уриалж байна.


Таг: Мэдээ, Жакарта 2018

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД