МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО – СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ ХХК-“EMART” ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Огноо:
2018-08-14

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО – СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ ХХК-“EMART” ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Скай хайпермаркет ХХК – “E-Mart”-ийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаа нар “Жакарта – Палембан – 2018”  Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг дэмжих зорилгоор хамтран ажиллах гэрээнд гарын үзэг зурлаа.

Гэрээний дагуу зарим тамирчид, дасгалжуулагчдын байр, хоол болон замын зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа билээ.

“Жакарта – Палембан – 2018”  Азийн наадамд 45 орны 10,000 гаруй тамирчид, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх бөгөөд Монгол улсаас спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД