"ЖАКАРТА-ПАЛЕМБАНГ – 2018" АЗИЙН НААДМЫН ЭХНИЙ ӨДӨР -  Э.БЭХБАЯР АЛТАН МЕДАЛЬ, О.ҮЙТҮМЭН ХҮРЭЛ МЕДАЛ
Огноо:
2018-08-26

Таг:
Мэдээ

Мэдээ

"ЖАКАРТА-ПАЛЕМБАНГ – 2018" АЗИЙН НААДМЫН ЭХНИЙ ӨДӨР - Э.БЭХБАЯР АЛТАН МЕДАЛЬ, О.ҮЙТҮМЭН ХҮРЭЛ МЕДАЛ

"Жакарта-Палембанг – 2018" Азийн XVIII наадам 08 дугаар сарын 18-ны өдөр хөшгөө нээсэн билээ.

08 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын баг тамирчид чөлөөт бөх, буудлага, усан сэлэлт, туялзуур сэлэм, сагсан бөмбөг, теннис, буудлагын төрлүүдэд оролцож чөлөөт бөхийн 57кг-ийн жинд Монгол улсын гавьяат тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт Э.Бэхбаяр АЛТАН медаль, ОУХМ О.Үйтүмэн ХҮРЭЛ медаль хүртэж, Азийн наадмын тэнгэрт Монгол улсын төрийн дуулал эгшиглэлээ.

"Жакарта-Палембанг – 2018" Азийн наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, Дэд ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш, БСШУС-ын Дэд сайд Г.Ганбаяр, ЗГХА БТСГ-ын Дарга Ц.Шаравжамц нар болон спортын төрлүүдийн багийн ахлагч нар медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүлэв. 

Ази тивийн 45 орны 10,000 гаруй тамирчид спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж буй тус наадамд Монгол улс медалийн жагсаалтын 9 дүгээр байрт эрэмбэлэгдэж эхэллээ. 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД