ИНДОНЕЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОКО ВИДОДО, МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДСҮРЭН НАР ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Огноо:
2018-08-26

Таг:
Мэдээ

Мэдээ

ИНДОНЕЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОКО ВИДОДО, МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДСҮРЭН НАР ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Индонезийн Жакарта, Палембанг хотноо явагдаж буй 18 дахь удаагийн Азийн наадмын хүндийг өргөлтийн 62 кг-ийн жинд медаль хүртсэн тамирчдад АОЗ-ийг төлөөлөн АОЗ-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон Индонези улсын ерөнхийлөгч Ж.Видодо нар шагнал гардуулав.

Уг төрөлд Индонезийн тамирчин Э.Ираван түрүүлж, Вьетнам, Узбекистаны тамирчид удаалжээ. Энэ жинд манай улсаас оролцсон Э.Мөнхдөл 12-р байрт оржээ.

#TeamMongolia #AsianGames2018


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД