Азийн олимпийн зөвлөлийн 37дахь удаагийн Ерөнхий ассамблей Индонези улсын Жакарта хотноо боллоо.
Огноо:
2018-08-26

Таг:
Мэдээ

Мэдээ

Азийн олимпийн зөвлөлийн 37дахь удаагийн Ерөнхий ассамблей Индонези улсын Жакарта хотноо боллоо.

Азийн олимпийн зөвлөлийн 37 дахь удаагийн Ерөнхий ассамблей Индонези улсын Жакарта хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулганы өмнө АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль Сабахийн шийдвэрээр Ази тивд спорт Олимпизмийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй гавьяаг өндрөөр үнэлэн доорх нэр бүхий 3 төлөөлөгчийг АОЗ-ийн дээд шагналаар шагнаж урамшуулав.

1. Малайз улсын иргэн, АОЗ-ийн Эмнэлгийн хороо, допингийн эсрэг комиссын дарга Др.Мани Жегатэсан
2. Ирак улсын ҮОХ-ны Ерөнхийлөгч, Иракийн хөлбөмбөгийн багийн ахлагч асан Раад Хаммуди
3. АОЗ-ийн Дэд Ерөнхийлөгч, Пакистан улсын ҮОХ-ны Ерөнхийлөгч Сиед Ариф Хасан

Мөн түүнчлэн Шейх Фахад Хирошима Азийн сангийн спортын шинжлэх ухааны шагналыг гардуулснаас гадна АОЗ-ийн байнгын хороод болон бүс нутаг хариуцсан дарга нар өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа Азийн 45 орны ҮОХ-дын төлөөлөгчдөд тайлагналаа. Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч, Азийн олимпийн зөвлөл (АОЗ)- ийн Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Статистик, мэдээллийн байнгын хорооны дарга Д.Загдсүрэн АОЗ-ийн Ерөнхий ассамблейд саяхан болж өнгөрсөн "Пёнчан 2018" өвлийн XXIII олимпийн наадамд Азийн улс орнууд хэрхэн оролцсон талаарх дүн, тайлан мэдээ, статистик үзүүлэлтийн талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Чуулганы төлөөлөгчид мөн БНХАУ-д болох "Ханжоу-2022" Азийн XIX наадмын бэлтгэл ажлын явцын тухай мэдээллийг хүлээн авч, Япон улсад зохион байгуулагдахаар болсон "Айчи- Нагояа 2026" Азийн XX наадмын мэдээлэлтэй танилцав.

Түүнчлэн "Токио 2020" Зуны олимпийн наадам, "Бээжин 2022" өвлийн олимпийн наадмыг Зохион байгуулах хорооны мэдээлэл, 2020 онд зохиогдох "Санья 2020" Азийн элсний наадмын тухай мэдээлэл тус тус хүлээн авлаа.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД