АЗИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛА
Огноо:
2018-08-26

Таг:
Мэдээ

Мэдээ

АЗИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛА

Азийн олимпийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн 71 дэх удаагийн хуралдаан Индонези улсын Жакарта хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль Сабахийн удирдан явуулсан Удирдах зөвлөлийн хурлаар АОЗ-ийн байнгын хороод болон бүс нутаг хариуцсан дарга нарын өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлантай танилцаж, санхүүгийн болон аудитын дүнг баталлаа.

Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн спортын түүхэн үйл явдлын нэг болох "Пёнчан 2018" өвлийн XXIII олимпийн наадамд Азийн улс орнууд хэрхэн оролцсон талаарх дүн, тайлан мэдээ, статистик үзүүлэлтийн талаарх илтгэлийг МҮОХ-ны Ерөнхийлөгч, Азийн олимпийн зөвлөл (АОЗ)- ийн Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Статистик, мэдээллийн байнгын хорооны дарга Д.Загдсүрэн тавьж хэлэлцүүллээ.

Тэрээр АОЗ-ийн Статистик, мэдээллийн байнгын хорооны ээлжит хурлыг удирдан явуулж, ирэх хурлаар "Жакарта Палембан 2018" Азийн наадамд дүн шинжилгээ хийж, статистик мэдээлэл боловсруулах ажлын талаар комиссын гишүүдтэй санал солилцож, хамтран ажиллах талаар хэлэлцэв.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД