МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН -  АЗИЙН НААДМЫН 8 ДАХЬ ӨДӨР-2018.08.26
Огноо:
2018-08-26

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН - АЗИЙН НААДМЫН 8 ДАХЬ ӨДӨР-2018.08.26

Ази тивийн 45 орны 10,000 гаруй тамирчид спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж буй тус наадамд Монгол улсаас 269 тамирчин, 128 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож буй билээ.

Монгол улс 3 АЛТ 2 МӨНГӨ 5 ХҮРЭЛ, нийт 10 медаль хүртэж, одоогоор медалийн жагсаалтын 15 дугаар байрт бичигдэж байна.

ӨНӨӨДӨР МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД:

 

ХӨНГӨН АТЛЕТИК

Эмэгтэйчүүдийн марафон:

  • Б.Мөнхзаяа – VII байр /2:40:14/          
  • Г.Хишигсайхан - X байр /2:42:57/

Эрэгтэйчүүдийн 400м:

  • Э.Төртогтох – XXV байр /50:23 – хувийн дээд амжилт/
  • А.Ахыт – XXVIII байр /51:22/

Эрэгтэйчүүдийн 10,000м:

  • Н.Мөнхбаяр – VI байр /31:28.00 /
  • Д.Гантулга – XI байр /33:44.84/

 

БАЙТ ХАРВАА

Эмэгтэйчүүдийн багийн Компаунд төрөл:

  •  Б.Батдулам, Э.Энхтамир, Б.Мөнгөнчимэг – XIII байр /1887оноо/

Эрэгтэйчүүдийн багийн Компаунд төрөл:

  • Л.Алдар, Г.Шандан, Д.Энхтүвшин – XVI байр /1890 оноо/

 

КАРАТЭ

Эрэгтэйчүүдийн 67кг:

  • Т.Төгсжаргал - / 1/8 - БНХАУ-ын тамирчин Ван Живэй-тэй оноолт таарч 0:8 оноогоор хожигдож, хасагдсан/

ЖИЮ-ЖИЦҮ

Эрэгтэйчүүдийн 85кг:

  • Т.Нэмэхбаяр - / 1/16 – Иран улсын тамирчин Ранжбар Хабиб-тай оноолт таарч 0:0 оноогоор шүүгчдийн саналаар хожигдож, хасагдсан/
  • Х.Мөнгөнбаяр - / 1/16 – Киргиз улсын тамирчин Муртазалиев-тай оноолт таарч 0:15 оноогоор хожигдож, хасагдсан/

Эрэгтэйчүүдийн 77кг:

  • Б.Эрхбаяр – / Хүрэл медалийн төлөө АНЭУ-ын тамирчин Алькүбаиси-тай оноолт таарч 0:0 оноогоор шүүгчдийн саналаар хожигдож, шагналт IV байрт шалгарсан/
  • Т.Мөнх – / 1/4 - АНЭУ-ын тамирчин Алькүбаиси-тай оноолт таарч 0:4 оноогоор хожигдож, хасагдсан/

 

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Эрэгтэйчүүдийн багийн төрөл:

  • Б.Билэгт, Ч.Эрдэнэбаяр, Ж.Мөнхзориг – БНСУ, Индонез улсын багтай оноолт таарч 0:3 оноогоор тус тус хожигдсон. /Маргааш /08.27/ Монголын цагаар 11:00 цагт Хонгконгийн багтай, 15:00 цагт Йемений багтай тоглоно/

Эмэгтэйчүүдийн багийн төрөл:

  • Б.Болор-Эрдэнэ, Б.Должинзуу, М.Ундрам - /БНАСАУ, Тайланд, Япон улсын багтай оноолт таарч 0:3 оноогоор тус тус хожигдож, хасагдсан./

 

САГСАН БӨМБӨГ 5Х5

Эмэгтэйчүүд:

  • Монгол 59 - 76 Тайвань /V – VIII байрны төлөө 08/28-ны өдрийн Монголын цагаар 09:00 цагт Тайланд улсын багтай тоглоно/

БОКС

Эрэгтэйчүүдийн 52кг:

  • Г.Ган-Эрдэнэ – Японы тамирчин Танака Рюүмей-г 4:1-ээр хожиж шөвгийн наймд шалгарсан. /08/28-ны өдөр Монголын цагаар 17:00 цагт Тайландын тамирчин Тонгдээ-тай тоглоно/

Эрэгтэйчүүдийн 60кг:

  • Э.Цэндбаатар – Ирак улсын тамирчин Карбалаи-г 5:0 хожиж шөвгийн наймд шалгарсан.
  • /08.28-ны өдөр Монголын цагаар 18:45 цагт Туркменистаны тамирчин Хурсанд-тай тоглоно/

Эмэгтэйчүүдийн 51кг: 

  • О.Жаргалан – Непал улсын тамирчин Бимала-г 4:1 –ээр хожиж шөвгийн наймд шалгарсан.
  • /08.29-ний өдөр Монголын цагаар 19:30 цагт дараагийн тоглолтоо хийнэ./

МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:

 

АЛТАН МЕДАЛЬ
  • Чөлөөт бөх - Эрэгтэйчүүдийн 57кг - Э.Бэхбаяр 
  • Чөлөөт бөх – Эмэгтэйчүүдийн 62кг – П.Орхон
  • Буудлага – Эмэгтэйчүүдийн 50метрийн урт бууны 3 төрөлт дасгал – Г.Нандинзаяа –  /485.5 оноо – Азийн наадмын РЕКОРД/

 

МӨНГӨН МЕДАЛЬ
  • Эмэгтэйчүүдийн 68кг – Ш.Түмэнцэцэг 
  • Эмэгтэйчүүдийн 50метрийн урт бууны 3 төрөлт дасгал – Ч.Нарантуяа

 

​​​​​​​ХҮРЭЛ МЕДАЛЬ
  • Чөлөөт бөх – Эрэгтэйчүүдийн 86кг – О.Үйтүмэн 
  • Чөлөөт бөх – Эмэгтэйчүүдийн 50кг – Э.Сумъяа 
  • Чөлөөт бөх – Эмэгтэйчүүдийн 57кг – Б.Алтанцэцэг 
  • Буудлага – 10 метрийн хийн урт бууны дасгал - Г.Нандинзаяа 
  • Жюү-жицү – Эмэгтэйчүүдийн 62кг – Ц.Удвал 

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД