МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН - АЗИЙН НААДМЫН 11 ДЭХ ӨДӨР - 08.29
Огноо:
2018-08-29

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН - АЗИЙН НААДМЫН 11 ДЭХ ӨДӨР - 08.29

Жакарта-Палембан – 2018 Азийн наадмын 11 дахь өдөр өндөрлөж, Жүдо, Танхимын дугуй, Ширээний теннис, Кураш, Бокс, Софт теннис, Хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд Монголын баг тамирчид оролцлоо.

ОНЦЛОХ:

Кураш бөхийн эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.БААСАНЖАРГАЛ МӨНГӨН МЕДАЛЬ, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд М.УРАНЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж Монголын баг тамирчид 3 АЛТ, 2 МӨНГӨ, 7 ХҮРЭЛ нийт 12 медальтайгаар Азийн наадмыг үргэлжлүүлж байна.

Боксын эрэгтэйчүүдийн 64кг жинд Б.Чинзориг – Энэтхэгийн тамирчинг 5:0 харьцаагаар хожиж ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН. 08.31-ний өдөр мөнгөн медалийн төлөө Тайландыг тамирчинтай тоглоно.

ТАНХИМЫН ДУГУЙ

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 4,000м:

  • Т.Төгөлдөр – IX байр /4:40.463/

 

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Холимог багийн төрөл:

  • М.Тэмүүлэн, М.Ундрам – Непалын багт 0:3 харьцаагаар хожигдсон.
  • Ж.Мөнхзориг, Б.Болор-Эрдэнэ – Тайваний багт 0:3 харьцаагаар хожигдсон.

КУРАШ

Эмэгтэйчүүдийн -63кг:

  • Б.БААСАНЖАРГАЛ – МӨНГӨН МЕДАЛЬ
  • Н.Ундрахзаяа – эхний барилдаанд Туркмений тамирчинтай оноолт таарч 10:0 харьцаагаар хожигдсон.

Эрэгтэйчүүдийн -81кг:

  • Б.Гаажадамба – Хагас шигшээ барилдаанд Иран-ы бөхтэй оноолт таарч 3:0 харьцаагаар хожигдсон.
  • М.Дагвадорж  - Эхний барилдаанд Афганистаны тамирчинтай оноолт таарч 10:0 харьцаагаар хожигдсон.

БОКС

Эрэгтэйчүүдийн 64кг:

  • Б.Чинзориг – Энэтхэгийн тамирчинг 5:0 харьцаагаар хожиж ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН.

Эрэгтэйчүүдийн 56кг:

  • Х.Энх-Амар - Узбекийн тамирчинд 3:2 харьцаагаар хожигдсон.

Эмэгтэйчүүдийн 51кг:

  • О.Жаргалан - Вьетнамын тамирчинд 5:0 харьцаагаар хожигдсон.

 

 

СОФТ ТЕННИС

Холимог багийн төрөл:

  • Б.Энхжин, Б.Норовсүрэн – Хэсгийн тоглолтод Японы багт 2:5 харьцаагаар хожигдон, Пакистаны багийг 5:1 харьцаагаар хожсон.
  • А.Дамдин, М.Анударь – Тэмцээндээ оролцоогүй

ХӨНГӨН АТЛЕТИК

Эрэгтэйчүүдийн 1,500м:

  • Г.Одхүү - XIV байр /3:51.14 хувийн дээд амжилт/

 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД