МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ - 08.31
Огноо:
2018-08-31

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ - 08.31

18 дахь удаагийн Азийн наадамд өндөрлөхөд хэдхэн хоног үлдээд байна. Манай улсын голлох төрлүүдийн нэг Жүдо бөхийн 3 дахь өдөр үргэлжлэн явагдана. Манай улсаас 5 тамирчин өөрсдийн жиндээ барилдаан хийх хуваарьтай.

Самбогийн 4 тамирчин өнөөдөр барилдана.

Софт Теннисний багийн төрөл өнөөдөр эхэлнэ. Манай улсаас эмэгтэй 1, эрэгтэй 1 баг оролцож байна.

Боксын Э.Цэндбаатар, Б.Чинзориг нарын хувьд хожвол аваргын төлөх тулалдах, хариуцлагатай шөвгийн дөрвийн тулааны хийх юм.

8 жилийн дараа эргэн ирсэн дугуйт тэшүүрийн 20,000 метрийн марафонд манай улсаас Я.Зоригтбаатар, Б.Тулга нар уралдах юм.

Эмэгтэй сагсан бөмбөгчдийн хувьд хэд дүгээр байранд бичигдэхээ үзэх тоглолтыг талбайн эзэн Индонезийн багтай хийх юм.

#AsianGames2018 #TeamMongolia

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД