"ЖАКАРТА-ПАЛЕМБАН – 2018" АЗИЙН НААДМЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА
Огноо:
2018-10-01

Таг:
Мэдээ

Мэдээ

"ЖАКАРТА-ПАЛЕМБАН – 2018" АЗИЙН НААДМЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА

Азийн зуны спортын XVIII наадам өнгөрсөн 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонези улсын Жакарта, Палембан хотуудад амжилттай зохиогдож өндөрлөсөн билээ.

Тус наадмыг сурвалжилсан манай спортын гэрэл зурагчид "ЖАКАРТА–ПАЛЕМБАН - 2018" үзэсгэлэнгээ дэлгэж байна.

Үзэсгэлэн "BlueMon" төвийн "Norphei Art Gallery" танхимд өнөөдөр/2018.10.01/ 15:00 цагт нээлтээ хийж, 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Олимпийн их гэр бүлийн гишүүд, Спорт сонирхогч та бүхэн хүрэлцэн ирж, Азийн наадмын сэтгэл хөдлөм мөч, гал гарсан өрсөлдөөн, ялалтын торгон агшнуудтай танилцахыг урьж байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД