"БУЭНОС-АЙРЕС-2018" - “ЗАЛУУ СЭТГҮҮЛЧ” ХӨТӨЛБӨРТ А.АМАРЖАРГАЛ СОНГОГДОН АЖИЛЛАЖ БАЙНА
Огноо:
2018-10-03

Таг:
Мэдээ

Мэдээ

"БУЭНОС-АЙРЕС-2018" - “ЗАЛУУ СЭТГҮҮЛЧ” ХӨТӨЛБӨРТ А.АМАРЖАРГАЛ СОНГОГДОН АЖИЛЛАЖ БАЙНА

Олон улсын Олимпийн хорооноос спортын залуу сэтгүүлчдийг дэмжих, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Залуучуудын олимпийн наадам үргэлжлэх хугацаанд “Залуу сэтгүүлч” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.

10 дугаар сарын 06-18-ны өдрүүдэд зохиогдох "Буэнос-Айрес – 2018" Залуучуудын олимпийн наадамд тус хөтөлбөрийн дагуу 5 тивийн 35 залуу сэтгүүлч хамрагдаж байна.

Залуу сэтгүүлчид нь тус хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн спортын сэтгүүлчдийн удирдлага дор олимпизмийн мэдээ, мэдээллийг олон нийтэд үнэн, зөв хүргэх, сэтгүүл зүйн зарчим, үнэ цэнэ, үүрэг, хариуцлагатай байх олон талт ур чадварт суралцан ажиллах юм.

Энэ удаагийн Залуучуудын олимпийн наадмын залуу сэтгүүлчдийн хөтөлбөрт Монгол улсаас анх удаа сэтгүүлч А.Амаржаргал сонгогдон ажиллаж байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД