"ТОКИО-2020" - ОЛИМПИЙН НААДАМД АЖИЛЛАХ 80 МЯНГА ГАРУЙ САЙН ДУРЫН АЖИЛТНЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Огноо:
2018-10-04

Таг:
Мэдээ

Мэдээ

"ТОКИО-2020" - ОЛИМПИЙН НААДАМД АЖИЛЛАХ 80 МЯНГА ГАРУЙ САЙН ДУРЫН АЖИЛТНЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

"Токио-2020" Олимпийн наадам зохион байгуулах хорооноос өнгөрсөн сарын 26-ны өдөр 80 мянга гаруй сайн дурын ажилтныг бүртгэх тухай албан ёсны цахим хуудсаараа мэдээллээ.

Бүртгэл энэ оны 12 дугаар сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд 2019 оны 09 дүгээр сард шалгаруулалт дуусаж, 2019 оны 10 дугаар сараас эхлэн дадлага, туршлага хуримтлуулах олимпизмийн олон талт хөтөлбөрт суралцан бэлтгэгдэх аж.

Дашрамд дурдахад "Рио-2016" олимпийн наадамд нийт 240 мянган хүсэлт ирснээс 70 мянга гаруй сайн дурын ажилтан сонгогдон ажилласан байна.

Сайн дурын ажилтан нь олимпизмийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд олимпийн наадмын зохион байгуулалтад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.

"ТОКИО-2020" - САЙН ДУРЫН АЖИЛТАН - БҮРТГҮҮЛЭХ

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД