"БУЭНОС-АЙРЕС - 2018" - МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ
Огноо:
2018-10-09

Таг:
Мэдээ

Мэдээ

"БУЭНОС-АЙРЕС - 2018" - МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо 10 дугаар сарын 06-18-ны өдрүүдэд /Буэнос-Айрес хотын цагаар/ Залуучуудын  олимпын III наадам үргэлжилж байна.

Энэ удаагийн наадамд Дэлхийн 206 улсын 4,000 гаруй тамирчид 32 спортын төрлийн 241 багц медалийн эзэд тодрох бөгөөд Монгол улсын баг 6 спортын төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. 

 

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

/Улаанбаатар хотын цагаар/

 

ЖҮДО - /Холимог багийн төрөл/

10 дугаар сарын 10 - 21:00 цагт

Монголын багийн бүрэлдэхүүн - Г.Тэмүүжин, Л.Сосорбарам /дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэл/

 

3Х3 САГСАН БӨМБӨГ -/Хэсгийн тоглолтууд/ 

10 дугаар сарын 11 - 22:00 цагт

МОНГОЛ - ОХУ

МОНГОЛ - АРГЕНТИН 

Монголын багийн бүрэлдэхүүн - Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл /дасгалжуулагч С.Төгсжаргал/

 

ЧӨЛӨӨТ БӨХ - /Эмэгтэйчүүдийн 43кг, 65кг/

10 дугаар сарын 13 - 21:00 цагт 

Монголын багийн бүрэлдэхүүн - Б.Энхзул, Т.Оюун-Эрдэнэ /дасгалжуулагч С.Мөнхдуулдах/

 

ХҮНДИЙН ӨРГӨЛТ - /Эмэгтэйчүүдийн +63кг/

10 дугаар сарын 14 - 01:30 цагт

Монголын багийн бүрэлдэхүүн - Г.Энэрэл /дасгалжуулагч Х.Одхүү/

 

Youth Olympic GamesBuenos Aires 2018
#TeamMongolia

 

"БУЭНОС-АЙРЕС - 2018" - ШУУД ҮЗЭХ БОЛОМЖУУД 

Olympic Channel Live -  "Буэнос-Айрес - 2018" Залуучуудын олимпийн наадмын бүхий л тэмцээн уралдааныг Олон улсын олимпийн хорооны албан ёсны цахим суваг болох "Youtube - Olympic Channel " нь дэлхий даяар шууд дамжуулан хүргэж байна. 

Монголын үндэсний олон нийтийн телевизийн MNB Sport суваг,  TV5 Телевиз -ийн хамт олон нь Буэнос-Айрес - 2018 Залуучуудын III олимпийн наадмыг мэргэжлийн спортын сэтгүүлчид болон тайлбарлагчдын хамтаар та бүхэнд хуваарийн дагуу шууд дамжуулан хүргэж байна. 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД