"АВАРГА" СПОРТ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ОЛИМПИЙН МУЗЕЙД ЗОЧИЛЛОО
Огноо:
2018-10-09

Таг:
Мэдээ

Мэдээ

"АВАРГА" СПОРТ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ОЛИМПИЙН МУЗЕЙД ЗОЧИЛЛОО

Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Олимпийн музей нь Монгол улсын нийт ард иргэдэд Олимпийн боловсрол, Олимпизмийн үзэл санаа, Олимпийн хөдөлгөөний тухай тодорхой мэдлэг, боловсрол олгож, Тив, Дэлхий, Олимпийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан тамирчдаа алдаршуулах зорилгоор үнэ төлбөргүй үйл ажиллагаагаа явуулж буй билээ.

10 дугаар сарын 08-ны өдөр Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын "Аварга" дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагчид Олимпийн музейд зочлон Олимпийн хөдөлгөөний үнэт үзмэрүүдтэй танилцав. 

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, "Бээжин-2008" Олимпийн аварга Э.Бадар-Ууган сурагчдыг хүлээн авч уулзан амжилт хүсэв. 

Олимпийн музей нь Олон улсын олимпийн музейн түншийн статустай бөгөөд Азийн спортын музейн холбоо/ASMA/-ны гишүүн юм. Олимпийн музейд одоогоор Олимпийн хөдөлгөөний түүхэн 541 нэр төрлийн 775 ширхэг ховор, үзмэрүүд байрлаж байна. 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД