“ОЛИМПИЙН АНХДАГЧИД БИДНИЙ БАХАРХАЛ” ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛ БОЛОВ
Огноо:
2018-11-12

Таг:
Мэдээ

Мэдээ

“ОЛИМПИЙН АНХДАГЧИД БИДНИЙ БАХАРХАЛ” ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛ БОЛОВ

Аливаа амжилт бүхэн гурван үеийн алтан хэлхээн дээр тогтдог. Ахмад үеийн хөдөлмөр зүтгэлийн үр шим, түүхэн замнал, бахархан дуурайх үлгэр жишээ бүхэн хойч үеийн хүүхэд, залуучуудад юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ болдог билээ. 

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академи, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулиас 1964, 1968 оны өвөл зуны олимпийн наадмуудад оролцсон ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлэв.

Энэ жил 5 дахь удаагаа зохиогдож буй уг ёслолд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Цэнд, олон улсын хэмжээний мастер Р.Алданыш, Олон улсын хэмжээний мастер Я.Баатар, Д.Норолхоо, Монгол улсын Гавьяат тамирчин, Ардын багш, Монгол улсын харцага Д.Сэрээтэр зэрэг олон ахмад буурлууд өсвөрийн тамирчидад үнэт зөвлөгөөгөө хайрлаж, амжилт хүсэв.

1964,1968 ОНЫ ӨВӨЛ, ЗУНЫ ОЛИМПИЙН НААДАМД МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД - СЛАЙД

 

"Олимпийн анхдагчид бидний бахархал" хүндэтгэлийн ёслолд оролцсон ахмад тамирчид

Зуны олимпийн наадамд оролцсон тамирчид:

  • 1968 оны Олимпийн наадмын анхны хүрэл медалийн эзэн, Монгол улсын Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав
  • 1968 оны Олимпийн наадмын хүрэл медальт, Монгол улсын Ардын багш, Гавъяат тамирчин Монгол улсын харцага Данзандаржаагийн Сэрээтэр
  • 1972 оны Мюнхений  олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улс, ЗХУ-ын спортын гавьяат тамирчин, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, Дархан аварга Хорлоогийн Баянмөнх
  • 1964 оны Олимпийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр оролцогч,  ОУХМ, Монгол улсын заан Цэрэндонойн Санжаа
  • 1964 оны Олимпийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр оролцогч, ОУХМ, Монгол улсын заан Балдангийн Санжаа
  • 1964 оны Олимпийн наадамд хөнгөн атлетикийн спортын төрлөөр оролцогч, ОУХМ Дуламын Амарсанаа
  • 1964 оны олимпийн наадамд хөнгөн атлетикийн спортын төрлөөр оролцогч, ОУХМ  Рамазаны Алданыш
  • 1964,1968 оны олимпийн наадамд буудлагын спортын төрлөөр оролцогч, Монгол улсын Гавъяат дасгалжуулагч Түдэвийн Мягмаржав
  • 1968 оны олимпийн наадамд гимнастикийн спортын төрлөөр оролцогч, ОУХМ Доржийн Норолхоо
  • 1964 оны олимпийн наадамд дугуйн спортын төрлөөр оролцогч, ОУХМ Янжингийн Баатар
  • 1964 оны олимпийн наадамд дугуйн спортын төрлөөр оролцогч, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Цэвгээгийн Даржаа

Өвлийн олимпийн наадамд оролцсон тамирчид:

  • 1964,1968 оны өвлийн олимпийн наадамд цанын спортын төрлөөр оролцогч,  ОУХМ Лувсан-Аюушийн  Дашдэмбэрэл
  • 1964 оны өвлийн олимпийн наадамд цанын спортын төрлөөр оролцогч, ОУХМ, Монгол улсын Гавьяат тамирчин Банзрагчийн Зундуй
  • 1964 оны өвлийн олимпийн наадамд тэшүүрийн спортын төрлөөр оролцогч, ОУХМ Доржготовын Пүрэвлоов
  • 1968 оны өвлийн олимпийн наадамд цанын спортын төрлөөр оролцогч, ОУХМ Гэндгээгийн Батмөнх
  • 1964 ,1968 оны өвлийн олимпийн наадамд тэшүүрийн спортын төрлөөр оролцогч, ОУХМ, Монгол улсын Гавьяат тамирчин Лувсаншаравын Цэнд
  • 1968 оны өвлийн олимпийн наадамд тэшүүрийн спортын төрлөөр оролцогч, ОУХМ Бүжийн Жалбаа
  • 1968 оны олимпийн наадамд тэшүүрийн спортын төрлөөр оролцогч, ОУХМ Дамдины Дашдаваа
  • 1964 оны өвлийн олимпийн наадамд тэшүүрийн спортын төрлөөр оролцогч, Монгол улсын Гавъяат тамирчин Цэдэнжавын Лхамжав

ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛЫН ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД