АЗИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАМИРЧДЫН III ЧУУЛГА-УУЛЗАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Огноо:
2018-11-25

Таг:
Мэдээ

Мэдээ

АЗИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАМИРЧДЫН III ЧУУЛГА-УУЛЗАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Япон улсын нийслэл Токио хотноо 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Азийн олимпийн зөвлөл/OCA/-ийн III Чуулга-уулзалт зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Чуулганаар 44 үндэсний олимпийн хороодын 79 төлөөлөгчид оролцож, тамирчдад тулгамдаж буй асуудлууд, бэлтгэлийн болон тэмцээний орчин нөхцөлийг сайжруулах, олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тамирчдын үр нөлөө, харилцаа холбоо зэрэг сэдвээр хэлэлцэж, харилцан туршлага солилцов.

Энэ удаагийн Чуулга-Уулзалтад Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, Монгол улсын гавьяат тамирчин, "Рио-2016" олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, Монгол улсын гавьяат тамирчин уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол эмэгтэй Б.Гангаамаа нар төлөөлөгчөөр оролцлоо.

Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах форумын зочноор уригдаж, санал бодлоо солилцон амжилт хүсэв.

Азийн олимпийн зөвлөлийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль-Фахад Аль-Сабах хэлэхдээ "Олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэхэд тамирчдын хамтын ажиллагаа, туршлага солилцоо, нөхөрлөл хамгийн чухал байдаг" хэмээн онцолсон байна.

 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД