МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Р.ЧУЛУУН ГУАЙ ОЮУТАН ЗАЛУУСТАЙ УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ХИЙВ
Огноо:
2018-11-28

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Р.ЧУЛУУН ГУАЙ ОЮУТАН ЗАЛУУСТАЙ УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ХИЙВ

Ахмад үеийн хөдөлмөр зүтгэлийн үр шим, түүхэн замнал, бахархан дуурайх үлгэр жишээ бүхэн хойч үеийн хүүхэд, залуучуудад юугаар ч сольшгүй өв хөрөнгө нь болон үлддэг билээ.

11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч, гэрэл зурагчин Р.Чулуун гуай оюутан залуустай уулзалт ярилцлага хийж, үнэт зөвлөгөөгөө хайрлан амжилт хүсэв.

Ахмад сэтгүүлч Р.Чулуун нь “Үнэн”, “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд спортын тоймч, гэрэл зурагчин, албаны даргаар ажиллаж, 20 гаруй ном товхимол, бүтээлээ туурвин, 30 гаруй жил спортын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Түүний бичсэн ном болгонд “Зохиолчийн зөвшөөрөлгүй, хэвлэн олшруулбал талархана” гэсэн содон үг зурайх нь онцлогтой.

 

Р.ЧУЛУУН ГУАЙН УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГЫН 14 ЭШЛЭЛ

- Тэнэг мангар мэт асуулт тавихаас бүү ич

- Өдрийн тэмдэглэл хөтөл. Өдөр болгон амжихгүй бол өнжөөд нэг бичиж бай. Үүнийг надад Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуай хэлж байлаа

- Сайн толь бичигтэй бол. Чиний сайн анд нөхөр тэр болно

- Хүссэн ажилдаа орсон бол цалин мөнгөний талаар бүү бод

- Мэдэхгүй гэж хэлэхээс бүү ич. Бүхнийг мэддэг хүн хорвоод байхгүй

- Ном сайн уншиж, зурагт үзэх цагаа багасга

- Залуу хүнийг бүү гол. Өөрөө түүний насан дээр хэн байснаа бод

- Бүтэн сайн өдөр бүтэн сайхан унтаж амар

- Хоолны мууд зөөгч буруугүй гэдгийг байнга санаж яв

- Хүний итгэл найдварыг хэзээ ч бүү эвд. Нэгэнт эвдэгдсэн итгэл буцаж эвлэхэд тун хэцүү

- Өдөрт доод тал нь 3 хүн магтаж бай

- Жаахан амжилтаараа бүү онгирч, гайхуул. Өмнө чинь ямар ч хүн сууж байж мэднэ

- Инээвэл инээсэн шиг чанга дуугаар инээ

- Тэнэг хүнтэй бүү марга. Түүнтэй адилхан болно. Хүмүүс та хоёрыг хараад хэн нь тэнэг болохыг ялгахгүй шүү дээ.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД