ОЛИМПИЙН ГЭР БҮЛ ТОКИО ХОТНОО ЧУУЛЖ БАЙНА
Огноо:
2018-11-28

Таг:
Мэдээ

Мэдээ

ОЛИМПИЙН ГЭР БҮЛ ТОКИО ХОТНОО ЧУУЛЖ БАЙНА

Япон улсын нийслэл Токио хотноо Үндэсний олимпийн хороодын холбоо/ANOC/-ны XXIII чуулган өнөөдөр/11.28/ эхэллээ. Чуулганд 206 орны үндэсний олимпийн хороод, олон улсын холбоод, хүндэт зочид, ажиглагчид зэрэг 1400 гаруй төлөөлөгчид оролцож буй нь түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарч байна.

Чуулганыг нээн Үндэсний олимпийн хороод/ANOC/-ын Ерөнхийлөгч, Азийн олимпийн зөвлөл/OCA/-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Ал-Фахад Ал-Сабах үг хэлэхдээ олимпийн хөдөлгөөний сүүлийн үеийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэн, өөрт холбогдож буй асуудал шийдвэрлэгдтэл түр хугацаанд сонгуульт ажлаасаа татгалзах тухай мэдэгдэв.

Тус чуулганд Монголын үндэсний олимпийн хороог төлөөлөн Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД