“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд амжилт үзүүлсэн баг тамирчид ҮОХХ-ны шагналаар шагнуулав
Огноо:
2018-12-06

Таг:
Мэдээ

Мэдээ

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд амжилт үзүүлсэн баг тамирчид ҮОХХ-ны шагналаар шагнуулав

Өнгөрсөн долоо хоногт Токио хотноо болсон ҮОХХ-ны чуулганы үеэр “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд амжилт үзүүлсэн баг тамирчдыг шалгаруулж, ҮОХХ-ны шагналыг гардуулан өглөө.

2018 оны ҮОХХ-ны шагналтнууд


- Шилдэг эмэгтэй баг- Швед улсын кёрлингийн баг

- Шилдэг эрэгтэй баг- АНУ-ын кёрлингийн баг

- Хамгийн амжилттай оролцсон ҮОХ- Норвеги улсын олимп, паралимпийн хороо болон спортын холбоо

- Спорт дахь итгэл найдвар- Нэгдсэн Солонгосын хоккейн баг

- Шилдэг эмэгтэй тамирчин- Арианна Фонтана

- Шилдэг эрэгтэй тамирчин- Шаун Вайт

- Шилдэг үзүүлбэр- Ким Юна

- Шилдэг тамирчин- Bjørn Dæhlie

- Олимпийн хөдөлгөөнд оруулсан хувь нэмэр- Марио Песканте

Мөн өвлийн олимпийн наадамд анх удаагаа баг тамирчдаа илгээсэн ҮОХ-дод диплом гардуулав.
Үүнд:
- Эквадорын ҮОХ
- Эритриа ҮОХ
- Косово ҮОХ
- Малайзын ҮОХ
- Нигерийн ҮОХ
- Сингапурын ҮОХ

5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд 206 орны ҮОХ-ны төлөөлөгчид оролцсон бөгөөд шагналтнуудыг Олон улсын өвлийн олимпийн спортын холбооны Ерөнхийлөгч, ҮОХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, ҮОХХ-ны тамирчдын комиссын дарга болон тив тус бүрийн төлөөлөгчдөөс бүрдсэн шүүгчдийн комисс шалгаруулсан байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД