"МӨРӨӨДЛИЙН ХӨТӨЛБӨР - 2018"-Д ТЭШҮҮРИЙН БАГ ТАМИРЧИД ХАМРАГДАНА
Огноо:
2018-12-07

Таг:
Мэдээ

Мэдээ

"МӨРӨӨДЛИЙН ХӨТӨЛБӨР - 2018"-Д ТЭШҮҮРИЙН БАГ ТАМИРЧИД ХАМРАГДАНА

БНСУ-ын Канвон мужаас өвлийн спортыг сурталчлах, авьяаслаг залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор 2004 оноос эхлэн "Мөрөөдлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж буй билээ.

Энэ удаагийн "Мөрөөдлийн хөтөлбөр - 2018" нь 12 дугаар сарын 10-22-ний өдрүүдэд явагдах бөгөөд манай тэшүүрийн спортын тамирчид болох Ж.Тэнгис, А.Бүрэнбаяр, А.Солонго нар дасгалжуулагч багш Б.Сансарбилэгийн хамт оролцохоор болов. 

Өнөөдөр/12.07/ Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган баг тамирчдыг хүлээн авч уулзан амжилт хүсэв. 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД