НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Огноо:
2018-12-07

Таг:
Мэдээ

Мэдээ

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол улсын нийгмийн томоохон салбар бөгөөд соёлын бүрэлдэхүүн хэсэг болсон биеийн тамир, спортын хөгжил нь олон талын ач холбогдолтой билээ.

Биеийн тамир, спортын эрчимтэй хөгжлийг хангахад зайлшгүй шаардлагатай хүчин зүйлүүдийг бүх талаар уялдуулан хангах асуудал туйлын чухлаар тавигдаж байна.

Эдгээр хүчин зүйлүүдийн хүрээнд доорх асуудлууд орж байна.

• Биеийн тамир, спортын хөгжлийг хангахад шаардлагатай хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх;

• Биеийн тамирын боловсролын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоо, оролцоог өргөжүүлэх;

• Биеийн тамир, спортын материаллаг бааз, орчин нөхцөлийг сайжруулах;

• Биеийн тамир, спортын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргах ба давтан сургах, мэргэжлийг дээшлүүлэх асуудал;

• Биеийн тамирын нийтийг хамарсан ажил үйлчилгээ ба нийтлэг спортын төрлүүдийн хөгжлийг бүх талаар хангах;

• Их спорт буюу өндөр амжилтын спорт болон спортын залгамж халааг бэлдэх тогтолцоог үр дүнтэй бөгөөд оновчтой хэлбэрээр хөгжүүлэх;

• Биеийн тамир, спортын шинжлэх ухааныг бүх талаар хөгжүүлэх зэрэг асуудлууд багтаж байна.

Биеийн тамир, спортын төрийн ба төрийн бус байгууллагууд, салбарын яамд, Агентлаг, орон нутгийн байгууллагуудын нягт уялдаа бүхий хамтын ажиллагааны үр дүнд биеийн тамир, спортын хөгжил улам бүр эрчимжих боломжтой билээ.

Биеийн тамир, спортын спортын хөгжлийн бодлого, биеийн тамирын боловсрол ба олимпийн боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийг хэлэлцэн зөвлөлдөх, дүгнэлт гаргах, арга замыг тодорхойлон гаргахад бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын багш нарын саналыг тусгах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх гарцыг нээх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Нийслэлийн хэмжээнд 661 цэцэрлэг, 241 ЕБС, дээд боловсролын 89 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Нийт 900 орчим биеийн тамирын багш ажиллаж байна.

Монгол улсын биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх, сурагчдын эрүүл мэнд, чийрэгжилт бие бялдрын хөгжилт, бэлтгэжлжилтийн төвшинг дээшлүүлэх үйл ажиллагааны үндсэн тулгуур байгууллага болох ЕБС-ын бие бялдрын хүмүүжлийн ажлын тогтолцоо, биеийн тамирын хичээлийн чанар, үр дүнг дээшлүүлэх асуудлууд чухлаар тавигдаж байна.

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академи, ЕБС –ийн Биеийн тамирын багш нарын холбоо, Спортын төв сургуулиас хамтран нийслэлийн Биеийн тамирын багш нарын “БИЕИЙН ТАМИРЫН БОЛОВСРОЛ-БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ-ОЛИМПИЙН БОЛОВСРОЛ” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулахад биеийн тамир, спортын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран оролцов. 

ЗӨВЛӨГӨӨНД ТАВИГДСАН ИЛТГЭЛҮҮД:

• Г.Одбаатар /ЗГХА БТСГ-ын мэргэжилтэн/  -  “Бие бялдрын боловсролын хөгжлийн тулгамдсан асуудлууд”

• З.Гомбодорж /МҮОХ - ны мэргэжилтэн/ - “Олимпийн боловсрол ба олимпийн танхимын үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудал”

• Ш.Гантулга /Монголын биеийн тамирын багш нарын холбооны тэргүүн/ - “Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарын холбооны үйл ажиллагаа ба цаашдын зорилт”

• Ч.Зоригтбаатар / МҮОА-ийн Ерөнхийлөгч, Спортын төв сургуулийн захирал, доктор (Ph. D), профессор/ - “Хүүхдийн спортын хөгжил ба спортын дунд сургуулийн үйл ажиллагаа”

• Д.Мэндбаяр /БМДИ-ын Бие бялдар, эрүүл мэндийн боловсрол хариуцсан арга зүйч/ - “Багш нарын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны онцлогууд”

• Б.Буяндэлгэр /АШУҮИС-ийн багш, доктор (Ph. D), дэд профессор/ - “Биеийн тамир, спортоор хичээллэгч сурагчдын ёс зүйн хүмүүжлийн онцлог”

• Л.Уртнасан /МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн багш, доктор (Ph. D), профессор/ - “ЕБС-ийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны үр дүн ба санал, дүгнэлт” 

Илтгэлийн дараа санал, хүсэлт, хэлэлцүүлэг өрнөлөө. Зөвлөгөөний төлөөлөгчид холбогдох дээд байгууллагуудад хандаж “Зөвлөмж” мөн Монгол улсын нийт биеийн тамирын багш нарт хандаж “Уриалга” гаргав.

ЗУРГИЙН ЦОМОГ - ҮЗЭХ

 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД