Самбо бөхийн 47 дахь УАШТ энэ сарын 14-15-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө.
Огноо:
2015-02-07

Таг:
Мэдээ, Дотоод, Уралдаан тэмцээн

Мэдээ

Самбо бөхийн 47 дахь УАШТ энэ сарын 14-15-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө.

 

Самбо бөхийн 47 дахь УАШТ энэ сарын 14-15-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь Монгол улсын 10 удаагийн аварга ОУХМ Н.Мөнхөөгийн нэрэмжит болгон зохион байнгуулагдсан бөгөөд 27 байгууллагын 416 тамирчин оролцсоноос гадна ОХУ-аас 11 тамирчин ирж өрсөлдсөн нь онцлог байв.

Тэмцээний аваргаар
Самбо бөхийн Эрэгтэй: Ш.Эрдэнэбаатар (-52 кг), Б.Мөнхбат (-57 кг), Г.Хэрлэн (-62 кг), Д.Төмөрхүлэг (-68 кг), Х.Цагаанбаатар (-74 кг), О.Ууганбаатар (-82 кг), Б.Серик (-90кг), Б.Ариун-Эрдэнэ (-100 кг), П.Батмөнх (+100 кг) нар тэргүүлж, багийн дүнгээр “Женко”клуб тэргүүлж, “Алдар”, “Хангарьд” удаах байранд шалгарсан байна.

Самбо бөхийн Эмэгтэй: Б.Хорлоодой (-48 кг), С.Солонгогэрэл (-52 кг), А.Саранзул (-56 кг), Д.Сумъяа (-60 кг), Ц.Цэрэннадмид (-64 кг), С.Адилцэцэг (-68 кг), Ц.Наранжаргал (-72 кг), О.Мөнхцэцэг (-80 кг), Г.Энхриймаа (+80 кг) нар жин тус бүртээ аваргалав. Багийн дүргээр “Алдар” спорт хороо тэргүүлж “Женко”клуб болон Хүч нийгэмлэгийн баг тамирчид удаах байранд шалгарчээ. Байлдааны самбо: Д.Батчулуун (-52кг), Э.Эрдэнэсүх (-57 кг), Н.Тогтохбаяр (-62 кг), Т.Отгонзаяа (-68 кг), Н.Отгонбаатар (-74 кг), Ц.Нарантогтох (-82 кг), Т.Тэмүүжин (-90 кг), Д.Батбаяр (-100 кг), Д.Сугаржаргал (+100 кг) нар тэргүүлэн энэ оны улсын аврагуудаар тодорлоо.


Таг: Мэдээ, Дотоод, Уралдаан тэмцээн

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД