МҮОХ-НЫ МӨРДӨЖ БУЙ ДҮРЭМТЭЙ ХОЛБОГДУУЛАН ОУОХ-НООС ИРҮҮЛСЭН ТАЙЛБАР ЗАХИДЛЫН ТУХАЙ
Огноо:
2019-01-25

Таг:
Мэдээ

Мэдээ

МҮОХ-НЫ МӨРДӨЖ БУЙ ДҮРЭМТЭЙ ХОЛБОГДУУЛАН ОУОХ-НООС ИРҮҮЛСЭН ТАЙЛБАР ЗАХИДЛЫН ТУХАЙ

МҮОХ-ны одоогийн мөрдөж буй дүрэмтэй холбогдуулан Б.Бат-Эрдэнэ, Н.Баярсайхан нар болон Монголын биатлоны холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын гандболын холбооноос хүргүүлсэн албан бичигт Олон улсын олимпийн хорооноос хариу тайлбар захидал ирүүлэв.

Уг тайлбар захидалд дурдсанаар МҮОХ-ны 2016.09.16-ны өдрийн Гишүүдийн хурлаар шинэчлэн батлагдсан, 2017.03.22-ны өдөр ОУОХ-гоор батлагдсан МҮОХ-ны дүрэмд заасан санал өгөх систем нь Олимпийн Хартийн 28.3-ын дагуу Олимпийн төрлийн спорт холбоодын төлөөлөгчийн санал олонх байх тухай шаардлагыг хангасан, сайн засаглалын зарчимд бүрэн нийцэж буйг мэдэгдэв.

Мөн МҮОХ-ны дүрмийн 5.1-д заасан МҮОХ-ны гишүүнчлэлийн тухай, дүрмийн 13.1-д заасан чуулган, гишүүдийн хурлын төлөөлөгчдийн тухай тайлбарыг тус тус дурдан, энэхүү асуудалд МҮОХ-ны одоогийн мөрдөж буй дүрэм нь хангалттай тодорхой байгааг мэдэгдэв.

 

ОУОХ-НД ЯВУУЛСАН ЗАХИДАЛ

 
ОУОХ-НООС ИРҮҮЛСЭН ХАРИУ ТАЙЛБАР ЗАХИДАЛ


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД