"САХАЛИН – 2019" МОНГОЛЫН БАГИЙН ТУГ ӨРГӨХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Огноо:
2019-02-08

Таг:
Мэдээ

Мэдээ

"САХАЛИН – 2019" МОНГОЛЫН БАГИЙН ТУГ ӨРГӨХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинск хотноо 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадамд Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцож буй билээ.

Өнөөдөр/02.08/ Южно-Сахалинск хотын төв талбайд Монголын багийн туг өргөх ёслол зохион байгуулагдав. Ёслолд Монголын баг тамирчид болон Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд, Улсын их хурлын гишүүн, "Азийн хүүхдүүд – 2020" наадмыг зохион байгуулах хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД