“САХАЛИН – 2019” - МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД - ТОЙМ МЭДЭЭ #1
Огноо:
2019-02-09

Таг:
Мэдээ

Мэдээ

“САХАЛИН – 2019” - МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД - ТОЙМ МЭДЭЭ #1

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинcк хотноо 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам спортын 8 төрлөөр зохион байгуулагдаж буй билээ.

Өнөөдөр/02.09/ "Сахалин – 2019" наадам албан ёсоор хөшгөө нээж, нээлтийн ёслолд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд болон Москва хот, Урал, Сибир, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан, Сахалинск мужийн нийт 19 багийн 1,000 гаруй тамирчид оролцов.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Афин-2004" олимпийн наадмын хүрэл медальт, "Азийн хүүхдүүд-2000" наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар, "Сахалин-2019" наадмын тугийг хүндэтгэлтэйгээр залах ажиллагаанд оролцов.

Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд 13 тамирчин оролцож буй бөгөөд өнөөдөр гүйлтийн цанын тамирчид гараагаа эхлүүллээ.

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн ойрын зайн төрөлд 65 тамирчин өрсөлдсөнөөс Б.Далхсүрэн, Б.Хонгор, Г.Өсөхбаяр, Б.Тайванбаатар нар 54-57 байруудад орсон бол эмэгтэйчүүдийн зайд 62 тамирчин өрсөлдөж, Ж.Бямбанордог 47, Ш.Ариунжаргал 52 дугаар байрт тус тус оров. Монголын гүйлтийн цанын тамирчдын гол төрөл болох холын зайн төрлүүд 02 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдана.

"Сахалин – 2019" наадмыг MNB Sport HD суваг шууд дамжуулан хүргэж байна.

"САХАЛИН-2019" ЗУРГИЙН ЦОМОГ

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД