“САХАЛИН-2019”: ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ТОЙМ МЭДЭЭ
Огноо:
2019-02-10

Таг:
Мэдээ

Мэдээ

“САХАЛИН-2019”: ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ТОЙМ МЭДЭЭ

Өнөөдөр/02.10/ "Сахалин – 2019" Азийн хүүхдийн өвлийн спортын анхдугаар наадмын 2 дахь өдөр өндөрлөж, Монголын баг тамирчид уулын цана, тэшүүр, биатлоны төрлүүдэд өрсөлдлөө.

Биатлон

Өнөөдөр биатлоны төрлийн спринт уралдаан явагдаж, хөвгүүдийн 6км зайд нийт 34 тамирчин оролцсоноос Э.Энхсайхан 15.42 оноогоор 17 дугаар байр, охидын 4.5км зайд нийт 34 тамирчин өрсөлдөж Ч.Бямбасүрэн 20.51 оноогоор 32 дугаар байрыг тус тус эзлэв.

Шорт-трек

Шорт-трекийн 500м уралдаанд нийт 37 тамирчин оролцож Б.Алтангэрэл 52.6сек, А.Бүрэнбаяр 52.3 сэкунтын амжилтаар 26, 27 дугаар байрт тус тус шалгарав.  

Уулын цана – Супер-Жи

Уулын цанын Супер Жиант төрөлд нийт 36 тамирчин өрсөлдсөнөөс Г.Тэмүүл, Ч.Хүсэлтөгөлдөр нар техникийн алдааны улмаас хасагдав.

Монголын баг тамирчид өнөөдрийн тэмцээний үр дүн, бэлтгэл дасгалжуулалт, тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцож, уулзалт хийв.

Маргаашийн/02.11/ тэмцээний хуваарь

Гүйлтийн цана – Эрэгтэй 10км, Эмэгтэй 5км – 08:00 цагт /Улаанбаатар хотын цагаар/

Шорт-трек – Эрэгтэй 1000м – 12:00 цагт /Улаанбаатар хотын цагаар/

 
 

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД