"САХАЛИН - 2019": ГУРАВ ДАХЬ ӨДРИЙН ТОЙМ МЭДЭЭ
Огноо:
2019-02-11

Таг:
Мэдээ

Мэдээ

"САХАЛИН - 2019": ГУРАВ ДАХЬ ӨДРИЙН ТОЙМ МЭДЭЭ

Өнөөдөр "Сахалин-2019" Азийн хүүхдийн наадмын гурав дахь өдрийн тэмцээнүүд явагдаж, Монголын баг тамирчид гүйлтийн цана, шорт-трек төрлүүдэд өрсөлдлөө. 

Гүйлтийн цана

Охидын 5км зайн уралдаанд нийт 64 тамирчин оролцож, Г.Ариунжаргал 51 дүгээр байрт, Ж.Бямбанордог 53 дугаар байрт тус тус уралдсан бол Хөвгүүдийн 10 км зайн уралдаанд нийт 65 тамирчин өрсөлдсөнөөс Б.Хонгор, Б.Тайванбаатар, Г.Өсөхбаяр, Б.Далхсүрэн нар 54-57 дугаарт байрыг эзлэв. 

Шорт-трек 

Хөвгүүдийн 1,000м зайд ний А.Бүрэнбаяр 1.42,366 минутын амжилтыг үзүүлсэн бол Б.Алтгэрэл техникийн алдааны улмаас тэмцээнээ өндөрлүүлэв. 

Шорт-трекийн 1,000м зайд нийт 37 тамирчин оролцож БНСУ-ын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг хүртэв.

"САХАЛИН - 2019" ЗУРГИЙН ЦОМОГ

 

Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь /02.12/

Биатлон - Эмэгтэйчүүдийн 7.5км - 07:00 цагт, эрэгтэйчүүдийн 10км - 11:00 цагт

Уулын цана - Эрэгтэйчүүдийн Жиант Слалом төрөл - 07:40 цагт /Улаанбаатар хотын цагаар/

MNB Sport HD суваг шууд дамжуулан хүргэж байна. 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД