"САХАЛИН-2019": "АЗИЙН ХҮҮХДҮҮД" ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН СПОРТЫН АНХДУГААР НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ
Огноо:
2019-02-16

Таг:
Мэдээ

Мэдээ

"САХАЛИН-2019": "АЗИЙН ХҮҮХДҮҮД" ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН СПОРТЫН АНХДУГААР НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ

ОХУ-ын Сахлин мужын Южно-Сахалинск хотноо "Азийн хүүхдүүд" өвлийн спортын анхдугаар наадам 02 дугаар сарын 08-16-ний өдрүүдэд үргэлжлэн, Ази тивийн 20 улс, ОХУ-ын 8 муж улс, нийт 28 багийн 1,000 гаруй тамирчид спортын 8 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдлөө.  

Медалийн жагсаалтыг ОХУ-ын Уралын баг 10 алт, 5 мөнгө, 9 хүрэл, нийт 24 медальтайгаар тэргүүлсэн бол удаах байруудад Москва, Сахалин-1, БНСУ-ын багууд шалгарав. 

Хүүхэд багачууд, залуу үеийнхэнд олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, өвлийн спортыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой тус наадамд Монголын баг уулын цана, гүйлтийн цана, биатлон, шорт-трекийн төрлөөр 13 тамирчин оролцов.

"САХАЛИН-2019" ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ

“Азийн хүүхдүүд” Олон улсын спортын наадам нь Олон улсын Олимпийн хороо, Азийн Олимпийн зөвлөлийн ивээл дор зохиогддог бөгөөд 2012 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн байна.

Дашрамд дурдахад “Азийн хүүхдүүд” зуны спортын VII наадам 2020 онд Улаанбаатар хотноо зохиогдох бөгөөд наадмын бэлтгэл ажлууд өрнөж буй билээ.

“Азийн хүүхдүүд” зуны спортын наадам нь 1996 оноос эхлэн ОХУ-ын Саха Улсад нийт 6 удаа зохиогдсон бөгөөд, тус наадмуудад Монгол улсаа төлөөлөн нийт 650 гаруй тамирчин оролцож, 193 медаль хүртсэн амжилтаар Азийн орнуудаас 3 дугаар байрт жагсдаг байна. 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД