Л.ЭНХБААТАР "ОЛИМПИЙН АЛДАР" ОДОН ХҮРТЛЭЭ
Огноо:
2019-02-21

Таг:
Мэдээ

Мэдээ

Л.ЭНХБААТАР "ОЛИМПИЙН АЛДАР" ОДОН ХҮРТЛЭЭ

Өнөөдөр /02.21/ МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, Монгол улсын 11 удаагийн аварга, ОУХМ М.Нандинцэцэгийн багш, дасгалжуулагч спортын мастер Л.Энхбаатарыг хүлээн авч уулзан, Олимпийн алдар одонг гардууллаа.

М.Нандинцэцэг нь 14 наснаасаа Л.Энхбаатар багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа хийж, 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн анхны медалийг эх орондоо авчирсан түүхэн амжилтын эзэн болсон билээ.

Л.Энхбаатар нь 18 жил боксын дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор "Zeus" клубд М.Нандинцэцэг болон өсвөрийн тамирчдыг бэлтгэж байгаа аж.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД