МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллаа.
Огноо:
2015-02-07

Таг:
Мэдээ, Дотоод

Мэдээ

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллаа.

 

undefined МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 1-р сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаа. Тус хугацаанд Сэлэнгэ аймгийн "Барселон" Олимпийн зөвлөл, Улсын тэргүүний 3-р цэцэрлэг, 2-р сургууль, Төмөр замын Сүхбаатар өртөөний олимпийн танхимуудын үйл ажиллагаатай танилцав. Мөн "Барселон" Олимпийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд болон аймгийн удирдлагуудтай уулзалт ярилцлага хийлээ. Сэлэнгэ аймагт спорт, олимпизмийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй аймгийн Боловсрол, соѐлын газрын дарга Д.Загдгочоо, 2-р сургуулийн захирал С.Энхтайван нарыг МҮОХ-ны "Олимпийн Алдар" одонгоор, 5-р сургуулийн захирал Б. Болд, Сүхбаатар өртөөний дарга Б.Даваасүрэн нарыг МҮОХ-ны Алтан медалиар тус тус шагнаж урамшуулав.

 


Таг: Мэдээ, Дотоод

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД