МҮОХ-НЫ ГИШҮҮН СПОРТ ХОЛБООДЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН СЕМИНАР БОЛЛОО
Огноо:
2019-02-22

Таг:
Мэдээ

Мэдээ

МҮОХ-НЫ ГИШҮҮН СПОРТ ХОЛБООДЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН СЕМИНАР БОЛЛОО

Монголын үндэсний олимпийн хорооноос спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор гишүүн спорт холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинарыг улирал бүр зохион байгуулдаг билээ.

Өнөөдөр энэ оны эхний улирлын семинар зохион байгуулагдаж, 30 гаруй спорт холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга, төлөөллүүд оролцов.

Энэ удаагийн семинар нь МҮОХ-ноос 2018 онд хэрэгжүүлсэн ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрүүд, Спорт холбоод хүний нөөцийн бодлого тодорхойлох тухай, "Сан Диего – 2019" дэлхийн элсний анхдугаар наадмын мэдээлэл, Олимпийн зөвлөл, олимпийн танхимуудын үйл ажиллагаа, Монголын гимнастикийн холбооны үйл ажиллагааны танилцуулга зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД