БҮСГҮЙЧҮҮД ТА БҮХНИЙГ БОУЛИНГИЙН ТЭМЦЭЭНД УРЬЖ БАЙНА
Огноо:
2019-03-07

Таг:
Мэдээ

Мэдээ

БҮСГҮЙЧҮҮД ТА БҮХНИЙГ БОУЛИНГИЙН ТЭМЦЭЭНД УРЬЖ БАЙНА

МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комисс, Монголын боулингийн холбооноос хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит боулингийн тэмцээн 2019.03.09-нд 12:30 цагт "БИГ БОУЛИНГ ТӨВ"-д болох тул бүсгүйчүүд та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна.

ТЭМЦЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗААВАР:
Хосын төрөл /сугалаагаар/ – Эмэгтэйчүүд сугалаагаар хос болох бөгөөд 2 тоглолт хийнэ. 2 тоглолтын нийлбэр оноогоор хосын төрлийн 1,2,3-р байрыг шалгаруулна.

Ганцаарчилсан төрөл – Хосын төрлийн 2 тоглолтын нийлбэр оноогоор 8 эмэгтэй ганцаарчилсан төрлийн финалд шалгарч 1,2,3-р байрыг шалгаруулна.

Холбогдох утас: 99104463


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД