МҮОХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХУРАЛДЛАА
Огноо:
2019-03-27

Таг:
Мэдээ

Мэдээ

МҮОХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХУРАЛДЛАА

Монголын үндэсний үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр/2019.03.27/ болж өндөрлөв.

Хурлыг Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг удирдан явуулж, "Сахалин – 2019": "Азийн хүүхдүүд" олон улсын өвлийн спортын анхдугаар наадамд оролцсон Монголын баг тамирчдын дүн, Спорт холбоодын гишүүнчлэлийн асуудал, зарим хүмүүсийг МҮОХ-ны “Алтан-Од” одонгоор шагнах тухай болон цаг үеийн асуудлуудыг хэлэлцэв.

Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн хурал 03 дугаар сарын 29-ний өдөр болох бөгөөд тус хурлаар:

  • МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайлан;
  • 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
  • МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн тайлан;
  • МҮОХ-ны 2019 оны төсвийг батлах;
  • Зарим спортын холбоо болон гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД