Э.МӨНХ-ОЧИР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ДАХИН ХҮСЭЛТ ГАРГАСАН ТУХАЙ
Огноо:
2019-03-29

Таг:
Мэдээ

Мэдээ

Э.МӨНХ-ОЧИР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ДАХИН ХҮСЭЛТ ГАРГАСАН ТУХАЙ

Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нь МҮОХ-ны Гишүүдийн хуралтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хүсэлт гаргасан байна.

Энэхүү хүсэлтдээ "Гэхдээ энэ удаад дээрхи хурлыг хуралдуулахгүй байх талаар хүсэлт гаргаж байгаан биш зөвхөн хариуцагчид Д.Загдсүрэнгийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн талаар ямар нэг шийдвэр шүүхийн шийдвэр гарахаас өмнө гаргахгүй байх, МҮОХ-ны дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлахтай холбоотой ямар нэг шийдвэр гаргахгүй байхыг буюу шийдвэр гаргах үйл ажиллагааг явуулахгүй байхыг даалгуулах хүсэлт гаргаж байна." гэжээ.

Мөн "Хүсэлтийг шүүх хуралдааны бус цагт гаргаж байгаа тул нэн даруй шийдвэрлэж өгнө үү." гэсэн байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД