ОХУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МҮОХ-НД ЗОЧИЛЛОО
Огноо:
2019-04-03

Таг:
Мэдээ

Мэдээ

ОХУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МҮОХ-НД ЗОЧИЛЛОО

Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг ОХУ-ын Москва хотын Биеийн тамир, спортын их сургуулийн Ректор, доктор, профессор Т.В.Михайлова, ОХУ-ын Олимпийн төв академийн Ерөнхийлөгч Шинжлэх ухааны доктор, профессор Н.Ю.Мельникова тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, ур чадварыг нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудад олимпийн боловсрол олгох олон талт хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх тухай санал солилцов.

Москва хотын Биеийн тамир, спортын их сургууль нь 100 гаран жилийн түүхтэй бөгөөд 1950-аад оны дунд үеэс эхлэн Монгол улсын биеийн тамирын дээд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэжээ. Өдгөө тус сургуулийг Монгол улсаас 150 гаруй төгсөгчид дүүргэж, 10 гаруй эрдэмтэд эрдмийн зэрэг хамгаалсан байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД