Ц.РАДНАА, Т.ЦЭРЭНДОЛГОР НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Огноо:
2019-04-03

Таг:
Мэдээ

Тамирчин:
Энхбатын Бадар-Ууган

Мэдээ

Ц.РАДНАА, Т.ЦЭРЭНДОЛГОР НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Бүгд найрамдах Польш улсын Торун хотноо гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ зохион байгуулагдсан билээ.

Тус тэмцээнд 45, 50, 60, 70, 80, 90 насны ангиллаар дэлхийн 88 орны 500 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд Монгол улсаа төлөөлөн 13 тамирчин оролцов. Өдгөө 85 настай иргэн Ц.Раднаа 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон бол 81 настай иргэн Т.Цэрэндолгор нь шидэлтийн таван төрлөөр 1 алт, 4 мөнгөн медаль хүртэв.

Өнөөдөр/2019.04.03/ Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, МҮОХ-ны одонг гардуулав.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД