"ХҮҮХДИЙН СПОРТ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Огноо:
2019-04-04

Таг:
Мэдээ

Мэдээ

"ХҮҮХДИЙН СПОРТ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Биеийн тамир, спортын эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг хэлэлцэх, гадаадын эрдэмтдийн судалгааны ажлын талаарх мэдээлэл авах, залуу судлаачдыг дэмжих үйл ажиллагааг тасралтгүй явуулах, өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийн асуудлыг цогцоор хэлэлцэж, дүгнэх зорилгоор жил бүр уламжлал болгон "Хүүхдийн спорт өнөө ба ирээдүй" сэдэвт олон улсын форум зохион байгуулдаг билээ. 

Энэ удаагийн форумыг  Монголын үндэсний олимпийн хороо, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний олимпийн академи, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулиас хамтран зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр/2019.04.04/ "Чингис" зочид буудлын хурлын танхимд болж өндөрлөлөө. 

9 дэх удаагаа болж буй энэ удаагийн форум нь Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн 10 жилийн ойн хүрээнд зохиогдож, Монгол, ОХУ, Япон, Энэтхэг улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач, багш, дасгалжуулагч нар оролцов.

Форумд өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, хүүхдийн спортын хөгжил, олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол олгох ажлын агуулга, хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр 10 гаруй илтгэл тавигдаж, 30 гаруй судалгааны эмхэтгэлийг хэлэлцэв.

ХҮҮХДИЙН СПОРТ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ - 2019 - ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД