БАДМИНТОНЫ ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГУУД МҮОХ-НД ЗОЧИЛЛОО
Огноо:
2019-04-05

Таг:
Мэдээ

Мэдээ

БАДМИНТОНЫ ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГУУД МҮОХ-НД ЗОЧИЛЛОО

Монголын бадминтон сонирхогчдын холбооны урилгын дагуу "Афин-2004", "Бээжин-2008" Олимпийн аварга Жан Нин, "Лондон-2012", "Рио-2016" Олимпийн аварга Фү Хай Фэн, 2011 оны Дэлхийн аварга, "Лондон-2012" Олимпийн мөнгөн медальт Ван И Хан тэргүүтэй төлөөлөгчид бадминтоны спортыг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах, түлхүү хөгжүүлэх зорилгоор Монгол улсад айлчилж буй билээ.

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар санал солилцов.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД