"JENESYS 2.0" ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН СПОРТЫН САЛБАРЫН ЗАЛУУС МҮОХ-НД ЗОЧИЛЛОО
Огноо:
2019-04-24

Таг:
Мэдээ

Мэдээ

"JENESYS 2.0" ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН СПОРТЫН САЛБАРЫН ЗАЛУУС МҮОХ-НД ЗОЧИЛЛОО

XXI зууны Зүүн Азийн хүүхэд залуучуудын харилцааг өргөжүүлэх зорилгоор Япон улсын засгийн газраас “Jenesys 2.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ. Япон орны соёл заншил, түүхэн газар, өндөр хөгжилтэй хотоор аялах уг хөтөлбөрт Монгол улсаас жил бүр Спорт, Соёл, Шинжлэх ухаан-технологийн салбарын нийт 80 гаруй залуучууд хамрагддаг байна. 

Өдгөө 4 дэх жилдээ хэрэгжсэн энэ удаагийн хөтөлбөр нь 03 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд өрнөж, спортын салбарыг төлөөлөн 16 залуу тамирчид хамрагдав.  

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Япон улсын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ичиока, тэргүүлэх ажилтан П.Чинзориг нар болон “Jenesys 2.0” хөтөлбөрт хамрагдсан залуу тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Кэндогийн тамирчин Г.Уранчимэг залуучуудыг төлөөлөн хөтөлбөрийн тухай танилцуулга хийж, сэтгэгдлээ хуваалцсан бол, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Jenesys 2.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэн цаашид илүү олон хүүхэд, залуусыг хамруулж, залуу тамирчдыг дэмжих талаар Япон улсын элчин сайдын яамны төлөөлөгчидтэй санал солилцов.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД