ОЛИМПИЙН ӨДРИЙГ УГТСАН БУУХИА ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Огноо:
2019-05-02

Таг:
Мэдээ

Тамирчин:
Энхбатын Бадар-Ууган

Мэдээ

ОЛИМПИЙН ӨДРИЙГ УГТСАН БУУХИА ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ноос орчин үеийн олимпийн хөдөлгөөн мэндэлсний ойн баярт зориулж, спорт, олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ. 

Өнөөдөр/2019.05.02/ МҮОХ, Монголын хөнгөн атлетикийн холбоо/МХАХ/-ноос хамтран энэ жилийн Олон улсын олимпийн өдрийг угтсан эхний арга хэмжээ болох "Буухиа гүйлт - 2019" тэмцээнийг "Сүхбаатар"-ын талбайд зохион байгуулав. 

Нээлтийн ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МХАХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын Гишүүн Л.Болд, Нарийн бичгийн дарга, МҮОА-ын Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, тамирчдад амжилт хүсэв. 

Буухиа гүйлтийн тэмцээнд аймаг, дүүргийн төлөөлөл өсвөрийн шилдэг тамирчдаас бүрдсэн нийт 40 гаруй багийн 300 гаруй тамирчид оролцсон бөгөөд, дүүргийн Олимпийн зөвлөлүүдээс Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил сэдэвт болзолт уралдааны хүрээнд тус тэмцээнд багууд оролцуулсан нь онцлог байв. 

"ОЛИМПИЙН БОЛОВСРОЛ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ" СЭДЭВТ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ТУХАЙ

Буухиа гүйлт тэмцээнийг жил бүр Монголын үндэсний олимпийн хорооны нэрэмжитээр Олон улсын олимпийн өдрийг угтаж, хүүхэд багачууд, олон нийтэд спорт, олипизмийг сурталчлах арга хэмжээ болгон зохион байгуулахаар шийдвэрлээд байна. 

 

 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД