ДОКТОР, ПРОФЕССОР Л.АЛТАНЦЭЦЭГ "АЛТАН ОД" ОДОН ХҮРТЛЭЭ
Огноо:
2019-05-31

Таг:
Мэдээ

Мэдээ

ДОКТОР, ПРОФЕССОР Л.АЛТАНЦЭЦЭГ "АЛТАН ОД" ОДОН ХҮРТЛЭЭ

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал "Алтан од" одонгоор Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг шагнагдлаа.

Шагналыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн эрдмийн баяраар гардуулж, оюутан төгсөгчид, багш хамт олонд баяр хүргэв.

"Алтан од" одон нь МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар шийдвэрлэн олгогддог бөгөөд, Олон улсын олимпийн хороонд бүртгэлтэй шагнал юм. Өдгөө спорт, олимпийн хөдөлгөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан 79 зүтгэлтэн тус одонг хүртжээ.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД