3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ДАШТ МОНГОЛД БОЛЖ БАЙНА
Огноо:
2019-06-03

Таг:
Мэдээ

Мэдээ

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ДАШТ МОНГОЛД БОЛЖ БАЙНА

18 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ өнөөдөр/2019.06.03/ "Сүхбаатар"-ын талбайд эхэллээ. Тэмцээнийг нээн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, баг тамирчдад амжилт хүсэв. Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нээлтийн ёслолд оролцож баяр хүргэв. 

Энэ удаагийн тэмцээнд таван тивийн эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 баг өрсөлдөж буй бөгөөд ялагчид энэ сарын 07-ны өдөр тодрох аж. 

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРИЙГ ҮЗЭХ

3х3 сагсан бөмбөгийн төрөл нь 2011 онд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаанд албан ёсоор хамрагдаж, 2017 онд "Токио-2020" Олимпийн наадмын төрөлд багтсан байна. 

ШУУД ҮЗЭХ:


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД