ЭМГЭНЭЛ
Огноо:
2019-06-05

Таг:
Мэдээ

Мэдээ

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Дашжамцын АРВИН
/1959-2019/

 

Монголын спорт-олимпизм, төр, нийгмийн зүтгэлтэн, Улсын их хурлын гишүүн агсан, түүхийн шинжлэх ухааны доктор Дашжамцын Арвин нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, олимпийн их гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолдлоо.

Дашжамцын Арвин нь 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол улсын их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт тус тус суралцаж төгссөн.

Тэрбээр Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Спорт ба эмэгтэйчүүд" комиссийн дарга, Бүжгийн спортын холбооны Ерөнхийлөгч, “Бали-2008” Азийн элсний спортын анхдугаар наадам, “Макао -2005” Зүүн Азийн IV наадмын Монголын багийн анхны эмэгтэй ахлагчаар ажиллаж, 2009 онд түүний спорт дахь охид, эмэгтэйчүүдийг дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Олон улсын олимпийн хорооны "Спорт ба эмэгтэйчүүд" дэлхийн цомоор шагнуулсан гавьяатан билээ.

Түүний хөдөлмөрч, хичээнгүй, тууштай зарчимч, эгэл даруу, хүнлэг эрхэм нандин зан чанар, гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД