СҮХБААТАР ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО
Огноо:
2019-06-05

Таг:
Мэдээ

Мэдээ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО

Монголын үндэсний олимпийн хороо, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтэс, Спортын төв сургууль, Монголын үндэсний олимпийн академиас хамтран Сүхбаатар дүүргийн биеийн тамирын багш нарын “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, МҮОА-ийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар болон Сүхбаатар дүүргийн биеийн тамирын багш нар оролцов.

Сургалтаар олимпийн танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, биеийн тамирын багш нарын идэвх, санаачлаг, хөдөлмөрийн үнэлэмжийг дээжлүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын биеийн тамирын хичээлийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэв.

Мөн Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй “Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдааныг идэвхжүүлэх талаар санал солилцов.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД