МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДӨР, ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО
Огноо:
2019-06-21

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДӨР, ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир, спортын газар, Монголын үндэсний олимпийн хорооноос хамтран Монголын тамирчдын өдөр, Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэх өдөрлөгийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тус арга хэмжээнд Токио олимп сангийн нээлт, спорт холбоодын үйл ажиллагааны сурталчилгаанууд явагдах бөгөөд МҮОХ-ны олимпийн музей, дүүргүүдийн биеийн тамир, спортын хорооны спортын заал, талбай иргэдэд тодорхой хугацаанд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Олимпийн их гэр бүлийн гишүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД